Ногоон Байгууламж
January 30, 2023

Дархан Хотын Тохижилт Үйлчилгээний Газрын тохижилт ногоон байгууламжийн хэсэг нь ажил үйлчилгээний хүрээнд 60 га талбай бүхий ногоон байгууламжийг арчилж, зүлэгжүүлэх ажлыг тохижилтын инженер-1, агрономич-4, туслах ажилтан-1, сантехникч-1, мужаан-2, гагнуурчин-2, сахиул-4 нийт 15 ажилтан алба хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр доорх ажил үйлчилгээг эрхэлдэг.

Үүнд:

• 89,000 ширхэг мод бутны үзлэг тооллого хийх, бүртгэх, төлөвлөх, тайлагнах

• Шинээр болон нөхөн тарих

• Танах тайрах хэлбэржүүлэх

• Услах бордох, арчлах, ургуулах

• Хортон шавьжнаас болон механик гэмтлээс хамгаалах

• Үр мөчир бэлтгэх тарих ургуулах

• Цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх

• Хог ургамал, хортон шавьжтай тэмцэх

© 2025 он. Дархан Хотын Тохижилт Үйлчилгээний Газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.