ТҮҮХЭН ЗАМНАЛ

Дархан Хотын Тохижилт Үйлчилгээний Газар нь анх 1962 онд Хотын нийгэм хангамжийн тасаг нэртэйгээр байгуулагдан улмаар 1965 онд Дархан хотын нийгэм хангамжийн хэлтэс болон харьяанд нь орон сууц ашиглалтын контор, Хот тохижуулах зэрэг салбартайгаар ажиллаж байгаад 1972 онд СНЗ-ын тогтоолоор Хотын нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газар болон зохион байгуулагдаж энэ газрын харьяанд Хот тохижуулалт, Иргэдийг үйлчлэх товчоо, Цахилгаан сантехникийн засварын газар, Хотын ус суваг ашиглалтын газар, Тусгай үйлчилгээний авто бааз, Дархан, Хараа зочид буудал, Орон сууц ашиглалтын конторууд зэрэг 700 гаруй ажиллагсадтай үйлчилгээг гүйцэтгэж байв.

Аймгийн Засаг даргын 1997 оны 02 дугаар сарын 25-ний өдрийн №37 тоот захирамжаар бүтэц зохион байгуулалтыг нь шинэчилж “Дархан” орон сууц төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болгон өөрчилсөн. Тус орон сууц ашиглалт үйлчилгээний газар нь захиргаа аж ахуйн ажилтан, техникийн 4 салбар, 8 хэсэг нэгжийн бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байсан. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хот тохижуулах газруудыг татан буулгаж нэгтгэн Аймгийн ИТХТ-ийн 1999 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 11-р тогтоол, Аймгийн Засаг даргын 1999 оны 92-р захирамжаар Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний газар байгуулагдсан.


Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн 15 дугаар тогтоолоор “ДАРХАН ХОТЫН ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ” ОНӨААТҮГ болон үйл ажиллагаагаа явуулж байна. Дархан хотын тохижилт үйлчилгээний газар нь:

• Захиргаа хүний нөөцийн хэлтэс

• Санхүүгийн алба

• Авто техникийн хэсэг

• Цахилгааны хэсэг

• Тохижилтын хэсэг

145 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Орчин үеийн дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хотын тохижилт, ногоон байгууламжийг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах замаар ард иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн ажилладаг.

© 2025 он. Дархан Хотын Тохижилт Үйлчилгээний Газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.